Гиннесийн номд бичигдэх морин хуур


[SONIN.MN]2011-08-29 өдөр 10:57

Мэргэжлийн хуур урлаач Ч.Энх-Отгон 5.9 метр өндөр морин хуур урлажээ.
Үүнийгээ Гиннесийн номд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм. Өмнө нь тэрээр 3.3 метр өндөр хуур болон гурван метр урттай доомбор бүтээж байжээ. Энэ нь мөн л Монголдоо анхдагч бүтээл юм.

-Яагаад ийм хуур урлах болсон юм бэ. Хэн нэгний захиалга байв уу?
-Миний зүрх сэтгэлээс төрсөн морин хуур байгаа юм. Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан томоохон бүтээл хийх юмсан гэж олон хоног бодсон. Тэгээд том хуур бүтээх нь зүйтэй гэж шийдлээ. Анх 11 метр өндөр байна гэж тооцоолж байсан ч хийх байр сав, материал зэрэгт баригдан 5.9 метр болсон доо.

-Өмнө нь таныг 3.3 метр хуур урласан гэж сонссон. Ерөнхийдөө том бүтээлээр дагнаж байгаа хэрэг үү?
-Энэ миний тав дахь томоохон бүтээл юм. Онцгой байдлын албанд зориулан хоёр метр өндөртэй хуур хийж өгч байлаа. Мөн 3.3 метр өндөр доомбор гээд л томоохон бүтээл бий. Бүргэд толгойтой доомбороо би дэлхийд ганц гэж боддог. Казахстанд хоёр метрээс өндөр доомбор хөгжим байдаггүй юм билээ.

-5.9 метр өндөр хуураа Гиннесийн номд бүртгүүлнэ гэлээ. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дэмбэрэл гэдэг хүнд материалуудаа өгсөн. Тэр хүн хөөцөлдөж байна. Гиннест орох бүрэн боломжтой гэж үзсэн. Дэлхийн дээд амжилтад заавал Ч.Энх-Отгоны бүтээл орох албагүй. Монгол хүний гараар хийсэн морин хуур ороосой гэж хүсдэг. Манайхан өв соёлоо алдчих гээд байх юм. Тийм болохоор морин хуураа Гиннесийн номонд бүртгүүлэн дархлаажуулахыг хүсч байна.

-Том хуур тань дуугарах уу. Энэ сийлбэрийнх нь утга санааг тодруулбал?
-Төрийн алтан соёмбоо толгойд нь залсан. 12 жилээ ишинд нь сийлж, хоёр чихэнд нь очир эрдэнэ шигтгэсэн байгаа. Мөн Засгийн газрын ордон, Сүхбаатарын хөшөө, эрийн гурван наадам, монгол гэрээ хүртэл сийллээ. Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон бүхий л зүйлийг багтааснаараа онцлог юм даа.

-Хуураа хадгалж, хамгаалахад хүндрэлтэй байдаг уу. Том хуур хийх нь стандарт хуур урлахаас хэцүү байх?
-Хадгалах асуудал хэцүү. Байшингийнхаа хаалгыг авчихаад л сууж байна. Тэгээд хучих, эвдэж гэмтээчихгүй байх сан гээд л хүүхэд шиг л бөөцийлнө. Энэ хуураа найман сарын хугацаанд хийсэн. Өмнө нь том хуур урлаж байсан ч гэлээ сандарч байсан шүү.

-Та хэр туршлагажиж байна даа?
-Би барилддаг байсан ч бэртэл аваад үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тэр үеэс л хуур хийхээр оролдож эхэлсэн. Анхандаа миний хийсэн хуур дуугардаггүй байлаа. Тэгээд “Эгшиглэн” дэлгүүрээс мэргэжлийн хуур авч, нэг бүрчлэн задалж хэмжиж үздэг байсан. Морин хуураар өвчилсөн амьтан байлаа. Хичээл зүтгэл минь надад мэргэжлийн морин хуур урлаач гэсэн алдрыг авчирсан.

Т.Сайхан Эх сурвалж: “Зууны мэдээ”

About these ads
カテゴリー: 未分類 パーマリンク

Гиннесийн номд бичигдэх морин хуур」への2件のフィードバック

  1. とおる の発言:

    わかんないよ~~~~モンゴル語。
    馬頭琴が大きい:)

  2. Tserenbat の発言:

    Sain bn uu, Geree e. sonin saihan yutai ve. shine medee, sain medee awsan.

コメントを残す

以下に詳細を記入するか、アイコンをクリックしてログインしてください。

WordPress.com ロゴ

WordPress.com アカウントを使ってコメントしています。 ログアウト / 変更 )

Twitter 画像

Twitter アカウントを使ってコメントしています。 ログアウト / 変更 )

Facebook の写真

Facebook アカウントを使ってコメントしています。 ログアウト / 変更 )

Google+ フォト

Google+ アカウントを使ってコメントしています。 ログアウト / 変更 )

%s と連携中